Олимпын аварга Н.Түвшинбаяр ӨНӨӨДӨР барилдана

Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ тав дахь өдрөө үргэлжилж буй. Энэ өдөр хүнд жингийнхэн буюу эрэгтэйчүүдийн -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингийн бөхчүүд аваргаа тодруулах юм.

Эрчүүдийн -100 кг-д Лхагвасүрэнгийн Отгонбаатар барилдана. Тэрбээр өмнө нь 90 кг-д хүч үзэж байсан ч энэ жил жин өгсөж байгаа юм. Анх удаа -100-гийн бөхчүүдтэй хүч үзэх Отгоо маань Тажикстаны Сайдзалол Сайдовтой учраа таарах аж. Тэд өмнө нь хоорондоо таарч байгаагүй. Түүнийг ялвал Риогийн олимпын мөнгөн медальт, Азербайжаны Элмар Гасимовтой оноолт таарчээ. 

+100 кг-д D хэсгийг Өлзийбаярын Дүүрэнбаяр тэргүүлсэн. Харамсалтай нь Египтийн Майсара Элнагар, Францын алдарт бөх Тедди Ринер нарын хэн ялсантай нь хүч үзнэ. Энэ давааг гэтлэвэл Марокко, Эквадорын бөхчүүдийн хэн ялсантай нь хүч үзнэ.

Харин Найдангийн Түвшинбаяр аварга Казахстаны Ерзан Шинкейвтэй барилдана.

Эмэгтэйчүүдийн +78 кг-д Баттулгын Мөнхтуяа  эхний тойрогт  Нидерландын Тесси Савелкуос нарын барилдааны хуваарь бий.

 


Энэ тухай