Балдоржийн Мөнгөнчимэг ХҮРЭЛ медаль хүртлээ

Өнөөдөр Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг-д аваргуудаа тодруулж буй.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д Балдоржийн Мөнгөнчимэг хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Жунхиа Янгийг иппоноор илүүрхэж, манай тамирчдын тав дахь медалийг авчирлаа.

Б.Мөнгөнчимэг эхний тойрогт Энэтхэгийн Хуйдром Сунибала Девиг, хоёрын даваанд Финландын Эмилла Канерваг, гуравдугаар шатанд Францын Маркес Пинотыг ялсан бол хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын алдарт бөх Кларисс Агбегненоуд ялагдсан билээ.

Дагах барилдаанд Бразилын Кетлин Куадросыг ялсан бол хүрлийн төлөөх барилдаанд Хятадын тамирчинг ялсан юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай