Хүүхдийн хамгийн том цэцэрлэг Сингапурт нээгдлээ

Сингапурт 2100 хүүхдийн цэцэрлэг нээгджээ. Тус улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн олон улсын сургууль өөр нэг сургуультай хамтран “Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сургалтын тосгон” гэж нэрлэсэн уг цэцэрлэгийг барьсан гэнэ.

Энэ нь 4645 ам метр талбайг хамарсан таван барилга, 100 гаруй анги танхим, тоглоомын талбай, усан сантай, 18 сартайгаас зургаа хүртэлх насны хүүхэд хамрагдах дэлхийн хамгийн том цэцэрлэгт тооцогдож байна. Түүнд аль ч улсын хүүхэд явах боломжтой аж. Одоо тус улсын 80 гаруй хүүхэд уг цэцэрлэгт хамрагдаад байна. Нэг улирлын төлбөр нь 14.500 сингапур доллар гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай