Г.Угалзцэцэг: Азийн АШТ-ээс ирээд л ДАШТ-ий бэлтгэлд орлоо

Г.Угалзцэцэг: Азийн АШТ-ээс ирээд л ДАШТ-ий бэлтгэлд орлоо

БНСУ-ын нийслэл Сөүл хотноо энэ сарын 20-26 ны өдрүүдэд зохион байгуулагдсан 51 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээнд Монгол Улсын тамирчид амжилттай оролцоод ирлээ. Энэ тэмцээнд 26 орны 385 тамирчин  31 ангилалд өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцон 4 алт 3 мөнгө, 5 хүрэл медаль мөн 4 тамирчин шагналт байр эзэлж, эмэгтэй багийн дүнгээр Мөнгөн медаль цомын эзэн болсон билээ. Тус тэмцээнд Монголоос 23 тамирчин, гурван улсын зэрэглэлтэй шүүгч оролцсон юм.

ААШТ-ээс хошоо алтан медаль хүртээд байгаа Г.Угалзцэцэг "ААШТ-нд байр эзэлсэн гээд санаа амран суух цаг биш. ДАШТ-ийг ирэх арван сард эх орондоо зохион байгуулах эрх аваад байна. Хятад улс энэ эрхийн төлөө өрсөлдсөн ч бид авч чадсан. Эх нутагтаа ирээд шууд л тэмцээнийхээ бэлтгэлд орлоо" гэв. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай