Хатан Туулаа хөнөөгчид

Хайргаа хулгайлуулсан Туул гол


Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2017 оны гуравдугаар сарын 29-нд "Өнөөдрөөс эхлэн нийслэлийн бүтээн байгуулалтад голын хайрга биш, уулын дайрга ашиглана. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчны нөхөн сэргээлтээ хийгээгүй, хууль зөрчиж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцална" хэмээн нийтэд мэдэгдсэн.

Энэхүү шийдвэр 10-аад жил хүнд даацын машины тоосонд дарагдаж зутарсан Биокомбинат, Шувуун фабрикийн иргэдийн чихэнд чимэгтэй сонсогдсон ч газар дээрээ нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөөгүй талаар “Өнөөдөр” сонин цувралаар сурвалжилсан юм. Засаг даргын захирамжаас хойш хагас сарын дараа Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Шувуун фабрикт очиход байдал өмнөхөөсөө намжсан ч хучлагатай хүнд даацын машинууд гэгээн цагаан өдрөөр хайрга зөөж л байв.

Үүнийг гэрэл зурагчин Э.Харцага баримтжуулсан юм. Дараа нь 2017 оны 5 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө сурвалжлахад ч байдал өөрчлөгдсөнгүй, хайрга зөөсөөр байсныг гэрэл зурагчин Б.Мөнх-Эрдэнэ ийн дурандаа буулгасан юм. /Зургийн нэгдүгээр хэсэг/


Хатан Туулаа хөнөөгчид нь бид өөрсдөө /бүтэн жилээр нь дурандав/

Нийслэлийн иргэдээс гадна таван аймгийн 37 сумын хүн, мал ундаалдаг Туул гол сэтгэлгүй хүмүүсийн балгаар бохирдож, жорлон болохдоо туллаа. Хэн дуртай нь очиж зугаалдаг, эрэг дээр нь бие засдаг, хогоо хаядаг, хайргыг нь дуртай цагтаа олборлодог, хотынхны бүх бохирыг хагас дутуу цэвэрлэсэн болоод Туулд “шингээдэг”. Үүнээс үүдэн сүүлийн жилүүдэд хавар байнга тасарч, амьсгаа тасалдахад тулсныг сүүлийн нэг жилийн хугацаанд гэрэл зургийн дуранд хэрхэн буулгасныг тольдъё. /Зургийн хоёрдугаар хэсэг/

Э.Харцага Э.Харцага Э.Харцага Э.Харцага Б.Мөнх-Эрдэнэ Б.Мөнх-Эрдэнэ Б.Мөнх-Эрдэнэ Б.Мөнх-Эрдэнэ Б.Мөнх-Эрдэнэ Э.Харцага Э.Харцага Э.Харцага Э.Харцага Э.Харцага Э.Харцага Э.Харцага Э.Харцага Э.Харцага Э.Харцага Э.Харцага Э.Харцага Э.Харцага Э.Харцага

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай