Өнөөдөр манай ГУРВАН жүдоч барилдана

Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг-ийн барилдаан болно. Эрчүүдийн 81 кг-д Отгонбаатарын Ууганбаатар зодоглох юм. Ууганбаатар D хэсэгт орсон бөгөөд эхний тойрогт хийлж, улмаар БНХАУ-ын Гао Хай Юн, БНСУ-ын И Жаен Енг нарын ялсантай нь хүч үзнэ. Манай тамирчны хэсгийг Унгарын Атилла Унгвари тэргүүлж буй. Тэрбээр эхний тойрогт Кубын Хорсе Мартинестэй учраа таарна. 

Харин эмэгтэйчүүдийн 63-т Болдын Ганхайч, Балдоржийн Мөнгөнчимэг нар барилдана. Б.Ганхайч эхний тойрогт Киргизстаны Меерим Момуноватай оноолт таарчээ. Түүнийг ялвал БНСУ-ын Хе Жү Хантай учирна.

Б.Мөнгөнчимэгийн хувьд эхний тойрогт Энэтхэгийн Хуйдром Сүнибала Девитэй. Түүнийг ялвал Финландын Эмилла Канерватай оноолт таарах аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай