Шинэхэн ДЭЛХИЙН АВАРГА Д.Сумъяагийн барилдаантай холбоотой сонирхолтой ЗУРГААН баримт

Эмэгтэйчүүдийн 57 кг-д Монголын жүдоч Доржсүрэнгийн Сумъяа дэлхийн аварга боллоо. Ингэснээр Сумъяа эмэгтэйчүүдээс дэлхийн аварга болсон хоёр дахь, Монголын дөрөв дэх, харин дэлхийн хошой медаль хүртсэн мөн л дөрөв дэх тамирчнаар тодров. Түүнээс өмнө Дэлхийн аварга хэмээх цолыг Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг, Г.Болдбаатар нар хүртэж байсан бол хачирхалтай нь аваргууд бүгд хос медальтнууд аж. 

Ингээд Д.Сумъяагийн барилдаантай холбоотой зургаан сонирхолтой баримтыг хүргэе.

1. Оргилд нь гарав

Д.Сумъяа анх 2011 оны ДАШТ-д оролцож байв. Тэр анхны барилдаандаа Хойд Солонгосын Рим Юн Хуйд ялагдаж байв. Хоёр жилийн дараа эхний тойрогт хийлж, улмаар Тайванийн Лен Чен Линийг ялаад тэр жил хүрэл медалийн болзол хангасан Словенийн Влора Бедетиг бараагүй. Харин гурван жилийн өмнө хэсгийн аваргын төлөө хожим Риод ялагдсан Рафаэла Сильваг хожоод Португалын Телма Монтейрод дийлдэж байв. Хүрлийн төлөөх барилдаанд Нидерландын Санне Верагенийг баралгүй, шагналт байр эзэлсэн. Гэвч дараа жил нь алдаагаа залруулж, дагах барилдаанд өнөөх Телмагаас хариугаа авсан төдийгүй Канадын Катерин Беучемин Пинардыг ялснаар хүрэл медаль хүртэж, дэлхийн зиндаанд хүрсэн. Өнгөрсөн жил Риод мөнгөн медаль авсан бол өнөө жил ДАШТ-д өнгөлж, дэлхийн тэмцээний оргилд нь зогслоо. Одоо ганц л даваа үлдлээ.

2. Шилдэг иппон 

Олон улсын жүдо бөхийн холбоо өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан тухайн өдрийн шилдэг иппоныг танилцуулж буй. Гурав дахь өдрийн шилдэг иппоноор Д.Сумъяагийн хагас шигшээд немц гаралтай Панамын Мирьям Роперыг ялсан барилдаан тодорчээ. 

Сонирхуулахад, Г.Одбаярын АНУ-ын бөхийг цэвэр ялсан барилдаан ТОП 4 иппоны нэгт багтсан юм.

3. Үндсэн 4 минут, нэмэлт 8 минут 56 секунд

4. Цүкаса Ёшида

Энэ жил 21 настай Японы залуу жүдоч Цүкаса Ёшида хэзээний л Сумъяагийн гол өрсөлдөгч болчихсон нэгэн. Сүүлийн гурван жилд жил бүр Цүкаса-Сумъяа нар хоорондоо таарахад бүгдэд нь япон бүсгүй илүүрхэж байв. Хачирхалтай нь, Токиогийн Их Дуулгад гурван жил дараалан таарахад Цүкаса манай тамирчныг хожжээ. 

Сонирхуулахад, Цүкаса өнгөрсөн жилийн Токиогийн Их Дуулгад түрүүлэхдээ нутгийн бүсгүй, дэлхийн аварга Удака Наетай 11 минут барилдсан түүхтэй.

5. Хагас шигшээд таарсан Мирьям Ропертой 9 удаа барилдсан

Д.Сумъяагийн хувьд хамгийн олон таарсан бөх бол БНСУ-ын Ким Жан Ди билээ. Түүнтэй манай жүдоч 12 удаа таарч барилдсан юм. Харин үүний дараа Германд төрсөн ч энэ оноос Панамын иргэншилтэй болсон Мирьям Ропертой есөн удаа барилдаж байв. Тэд хамгийн сүүлд ДАШТ-ий хагас шигшээд учраа таарахад хоорондын харьцаа 4:4 байсан бол Сумъяа хамгийн сүүлд ялснаар учраагаасаа илүү гарч эхэлжээ.

6. Дэлхийн чансааг тэргүүлэгч

Олон улсын жүдо бөхийн холбоо 2010 оноос хойш дэлхийн чансааг тэргүүлсэн бөхчүүдэд урамшуулал олгож, шагнах болсон билээ. Тэр жил эрчүүдийн 66 кг-ийг Хашбаатарын Цагаанбаатар тэргүүлж байв. Түүнээс хойш 2013 онд 66 кг-д Даваадоржийн Төмөрхүлэг, Сайнжаргалын Ням-Очир нар, дараа жил нь 60 кг-д Ганбатын Болдбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д Мөнхбатын Уранцэцэг, 2015 онд 48 кг-д Урнаа, 57 кг-д Доржсүрэнгийн Сумъяа, өнгөрсөн жилийн чансааг мөн л энэ хоёр цугтаа тэргүүлсэн түүхтэй. 

 


Энэ тухай