Доржсүрэнгийн Сумъяа ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Унгарын нийслэл Будапешт хотноо гурав дахь өдрөө үргэлжилж буй жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр манай гурван жүдоч барилдана. Эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, Л.Энхрийлэн нар зодоглох юм. 

Манай тамирчин Доржсүрэнгийн Сумъяа аваргын төлөө шалгарч үлдлээ. Тэрбээр Панамын тамирчин Мирьям Роперийг цэвэр савж, алтан медалийн төлөө Японы Цүкаса Ёшидатай барилдахаар болов. 

Үндсэн цагт барилдаан шийдээгүй тул нэмэлт цаг сунгасан. Энэ үед Японы бөх Ёшида нэг шидо илүү байв. Нэмэлт цагт Японы бөх хэд хэдэн эвгүй мэх гүйцэтгэсэн ч манай тамирчин тэсэж үлдсэн юм. Улмаар Сумъяаг идэвхгүй барилдсан хэмээн шүүгч шидогоор торгов.

Нэмэлт барилдаанд бүтэн 9 минутын турш барилдсаны эцэст Доржсүрэнгийн Сумъяа дархан мэхээ хийж, дэлхийн аварга боллоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай