Г.Одбаяр ялагдсан ч дагах барилдаан хийнэ

Унгарын нийслэл Будапешт хотноо гурав дахь өдрөө үргэлжилж буй жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр манай гурван жүдоч барилдана. Эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, Л.Энхрийлэн нар зодоглох юм. 

Эрчүүдийн 73 кг-д барилдаж буй Ганбаатарын Одбаяр эхний тойрогт хийлээд хоёрдугаар шатанд Саудын Арабын Мохаммед Алхарбиг ялаад АНУ-ын Александр Тюрнерийг илүүрхэв. Манай тамирчин вазари, иппон үнэлгээгээр ялсан юм. Ийнхүү Г.Одбаяр Бельгийн Дирк Ван Тичелттэй барилдах боллоо. Бельги эр энэ жил 33 настай, Риогийн олимпын хүрэл, дэлхийн хошой хүрэлтэй тамирчин билээ. Энэ чухал барилдаанд манай тамирчин өрсөлдөгчөө хөмөрч, доороо оруулснаар хэсгийн аваргын төлөө Ан Чан Римтэй хүч үзэх болсон юм.

Хоёр тамирчны барилдаан маш хүнд өрнөж, үндсэн цагт ялагч тодроогүй. Нэмэлт цаг руу ороход манай жүдоч нэг шидогоор илүү байсан юм. Харамсалтай нь, солонгосын бөх Аны шийдсэн мэхэнд унаснаар нь иппон үнэлгээ алдаж, дагах барилдаан руу орлоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай