НОБГ-ын даргаар хурандаа Ж.Чүлтэмсүрэнг томиллоо

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны наймдугаар сарын 23-ны өдрийн  Б/677 дугаар тушаалаар нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар хурандаа Ж.Чүлтэмсүрэнг томилсон юм.  Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж үүрэгт ажлыг нь хүлээлгэн өглөө.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай