Жүдо 2017: Ганбатын Болдбаатар дэлхийн хошой медальтан боллоо

Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ эхний өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-д эхэлсэн. 

Дэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальтай хоёр шилдгүүдээ явууллаа. Гавьяат тамирчин Болдбаатар эхний тойрогт Туркийн Бекир Озлуг, дараа нь Францын Уалид Кярыг, улмаар Японы Рюжү Нагаямаг хожсон ч хэсгийн аваргын төлөө Узбекистаны Диёрбек Урозбоевт дийлдсэн. Узбек эр энэ жинд түрүүлэх магадлалтай Гүржийн Амиран Папинашвилиг ялснаар дуулиан тарьсан юм. Болдоо гавьяат дагах барилдаанд олимпын мөнгө, дэлхийн аварга Казахстаны Елдос Сметовтой барилдана. Тэд өмнө нь хоёр таарч, бие биенээ тус бүр нэг ялсан удаатай. Тэгвэл энэ удаа манай аварга ялж, хүрлийн төлөө барилдах эрхтэй болсон билээ.

Хүрлийн төлөө манай тамирчинг Чехийн Павел Петриков хүлээж байв. Тэд бас эн тэнцүү барилдсан ч цагийн төгсгөлд туршлагаар илүүрхэж, вазари үнэлгээ авснаар дэлхийн хошой медальтан боллоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай