Оросын агуй судлаачид монголд шинэ агуй олжээ

Оросын Сахалины агуй судлаачид Монголд гурван долоо хоногийн хайгуулын ажил хийж урьд өмнө нь мэдэгдээгүй байсан хэд хэдэн агуй олж илрүүлсэн байна. 

Тэд гурван долоо хоногийн энэ шинжилгээний ажилдаа бүтэн жил бэлтгэжээ. Сахалины  агуй судлалын “Сармат” багийнхан монголын баруун хойд нутгаар аялж зургаан ч шинэ агуй олж илрүүлсний хоёрынх нь дотор хүний болон амьтны яс байжээ.

Энэ бол эгц, нэг нь 12 метр, нөгөө нь 20 метрийн гүн агуй. Энд хүмүүс амьтан хөөж оруулан агнадаг байжээ хэмээн судалгааны багийн удирдагч Игорь Литвинов хэлээд ийшээ хүн унах юм бол зориулалтын хэрэгсэлгүйгээр гарч чадахгүй гэсэн байна. 

Эдгээр агуйнууд нэг гэнээсээ хол зайтай,  нутгийн хүмүүсийн хэлснээр бол зарим нь шашин шүтлэгийн ариун газар гэнэ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай