Газрын зураг, газар усны нэршлийн түүхэн баримтыг сонирхоорой

          Архивын ерөнхий газраас “Газар-Улсын үндэс” сэдэвт газрын зураг, газрын нэршлийн баримтын үзэсгэлэнг дэлгэлээ. Үзэсгэлэн гурван хэсгээс бүрджээ. Тодруулбал, эхний хэсэгт Манжийн эрхшээлийн үеийн Монголын газрын зураг, газар усны нэршил, удаах хэсэгт шашин төрийг хослон барьсан Хаант Монгол улсын үеийн газрын зураг, газар усны нэршил, сүүлийн хэсэгт 1921 оноос өнөөг хүртэлх Монгол Улсын үеийн газрын зураг, газар усны нэршлийн түүхэн баримтыг дэлгэжээ. Үзэсгэлэнд Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын Түүхийн баримтын архив, Улс төрийн нам, олон нийтийн байгууллагуудын баримтын архив, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив, Зураг төслийн баримтын архивын сан хөмрөг дэх газрын зураг, баримт бичиг, гэрэл зураг зэрэг ойролцоогоор 100 орчим ховор үзмэр тавигдсан байна. Тус үзэсгэлэн ирэх сарын 20 хүртэл үргэлжилнэ. 

     

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай