Цуврал алуурчин шүүхээс 71 жилийн ял авсныхаа дараа алга ташжээ

Өмнөд Африкийн шүүхээс цуврал аллага үйлдсэн Камерон Уилсонд 71 жилийн ял оноожээ. Бүхэл бүтэн тосгоныг айдаст автуулсан алуурчин эр шүүх танхимд ялын тогтоол уншсаны дараа хохирогчдын нүдэн дээр алга ташиж, "Эцэст нь би амьд үлдлээ" гэж орилсон байна. Түүнийг Өмнөд Африкийн шүүх нийт 13 үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан. Тодруулбал, таван аллага, нэг хүчингийн хэрэг, гурван хүн алахыг завдсан хэргээр буруутай эсэхийг нь шүүсэн аж.

Тэрбээр хамгийн сүүлийн хохирогч болох 18 настай Лекита Мурыг 98 удаа хутгалж хөнөөсөн юм. Үүнээс өмнө 16 настай Стэси Ли Мохалыг хүчиндсэнийхээ дараа чулуугаар цохиж алсан бол Тойхер Стобер, Алфонсо ван Рууен нарыг хөнөөж, Дауней Дэвидсийг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж байгаа. 

Алфонсо ван Рууен болон Эрнест Эрасмус нарыг хөнөөсөн хэрэгт нь шүүх тус бүрд нь 15 жилийн ял оноосон бол хоёр удаа аллага хийхийг санаархсанд нь тус бүрд нь 10 жилийн ял оноожээ.  

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай