Испанийн шүүх халдлагад сэжиглэгдэж буй дөрвөн хүний нэгийг суллажээ

Испанийн шүүх Барселона хотод болсон халдлагад сэжиглэгдэж буй дөрвөн хүний нэгийг нь сулласан байна. Энэ жил 27 настай Мохаммед Ааллаа хэмээх эр Камбрилсийн халдлага үйлдэх үеэр автомашиныг жолоодож явсан гэж сэжиглэгдэж байгаа. Гэвч Испанийн шүүх хангалттай нотолгоо байхгүй тул Мохаммедыг барьцаагаар суллахаас өөр арга байсангүй. 

Харин 21 настай Мохаммед Хоули Чемлал, бүхээгтэй тэргийг түрээсэлсэн Дрисс Оукабир нарыг алан хядах ажиллагаанд шууд буруутай гэж үзсэн тул барьцаагаар суллах боломжгүй гэнэ. 

Дөрөв дэх сэжигтэн болох Риполл хотод интернет кафе ажлуулдаг Сахал Эль Карибыг дахин 72 цаг саатуулахаар болжээ. Карибын кафед алан хядагчид цуглардаг байсан гэж цагдаагийнхан таамаглаж байгаа ч сэжигтэн үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс үргэлжлүүлэн шалгах шаардлагатай болсон аж.

Суллагдаж, чөлөөтэй байгаа Ааллаагийн хувьд долоо хоног бүрийн даваа гариг бүр цагдаагийнханд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд тус хэрэг шийдэгдэх хүртэл бичиг баримтыг нь хураан авч, Испанийг орхиж явж болохгүй гэнэ.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай