ТАНИЛЦ: Шинэ ургацын ногооны үнэ ханш

Наймдугаар сарын сүүлээр хүнсний ногооны үзэсгэлэн худалдаанууд олширдог. Иргэдийг хямд бөгөөд чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготой уг үзэсгэлэн худалдааны салхийг Сэлэнгийн ногоочид хагаллаа. Тус үзэсгэлэнд худалдаалагдаж буй нийт жимс, хүнсний ногооны 90 хувь нь Сэлэнгэ аймгийнх, үлдсэн нь Дорнод, Өмнөговийнх байна. Өнгөрсөн жил 1 кг төмс 500 төгрөг хүртэл хямдарч байсан бол энэ жилийн зуны эхэн сард гантай байсны улмаас ургац муу гарч 1 кг нь 1000-1200 төгрөгийн хооронд зарагдаж байна.  Хэрэв таван кг-аас дээш ногоо авбал үнийн дүнг 10-20 хувь хүртэл хямдруулах боломжтой хэмээн ногоочид ярьж байлаа. Ингээд өргөн хэрэглээний хүнсний ногоо, жимсний 1 кг тус бүрийн үнэ ханштай танилцана уу. (Үнийг зурган дээр дарж харна уу)

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай