ЗУРХАЙ: Бар, нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн байна

Наймдугаар сарын 23-ны лхагва гариг. Өнөөдөр Билгийн тооллын 2, Үл зохилдох барилдлагатай хар морь өдөр. Өглөө нар 06.58 минутанд мандан, орой 20.51 минутанд жаргана.

Уг өдөр бар, нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр хорт муу зуршлаасаа татгалзах, муу найз нөхдөөс зай барих, тангараг тавих, хурал зөвлөгөөн хийх, угаал үйлдэх, бүтээн байгуулалтын шав тавих зэрэг үйлд сайн. Хэрүүл тэмцэл хийх, мод таслах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үсээ засуулбал хэрүүл тэмцэл ирнэ. Хөлийн шагайдаа мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай