Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Голомт банкнаас зээлийн хүүг бууруулах арга замыг танилцуулна

8 дугаар сарын 23-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 235 дахь өдөр бөгөөд он дуусахад 130 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 13 хэмийн дулаан бол шөнөдөө 7 градус дулаан байх нь ээ. Өдөртөө бороо орох гэнэ.
  3. Билгийн тооллын 2, нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2445.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.80, юань 367.50, вон 2.12 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.30 цагаас Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын замын нээлтийн ажиллагаа Налайх дүүрэгт болно. 
  2. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Голомт банкнаас зээлийн хүүг бууруулах арга замыг танилцуулж мэдээлэл хийнэ.
  3. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас “Хурд” хамтлагийн санаачлагаар рок попын хамтлаг, дуучид нэгдэн онцгой байдлын албанд туслах зорилготой “Бид эх орондоо хайртай” хандивын тоглолт зохион байгуулах болжээ. Энэ талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
  4. 11.00 цагаас ХХААХҮЯ-ны 9 давхрын хурлын зааланд улсын ургацын комисс хуралдана.
  5. ГХЯ-ны ээлжит "Мэдээллийн цаг" 10.30 минутад ГХЯ-нд болно.
  6. 10.00 цагаас НМХГ-ын хурлын танхимд Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурал хуралдана. Тус хурлаар "Жижиг амьтны мал эмнэлэг, мал эмнэлгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар" нээлттэй хэлэлцэнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр бол Украйн улсын Үндэсний далбааны өдөр
  2. 1978 оны энэ өдөр АНУ-ын алдарт сагсан бөмбөгийн тамирчин Kobe Bryant мэндэлжээ.
  3. 1974 оны энэ өдөр ОХУ-ын алдарт физикч, академич, Нобелийн шагналтан Константин новоселов /Konstantin Novoselov/ мэндэлжээ.
  4. 2012 онд Словены ойролцоо халуун агаарын бөмбөг дэлбэрч, 6 хүн нас барж, 28 хүн шархдаж байжээ.
  5. 2011 онд Виржиниад 5.8 баллын хүчтэй газар хөдөлж, 200-300 сая ам.долларын хохирол учирчээ.
  6. 1991 онд Tim Berners-Lee www буюу World Wide Web-г шинэ түвшинд аваачжээ

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай