Шинэ ургацаа ногоочдын гар дээрээс

Шинэ ургацаа ногоочдын гар дээрээс

SKY их дэлгүүрийн урд жимс хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа болж байна.  Энд ногоочид өөрсдөө худалдаачны дамжлагагүй зарж байгаа гэдгээрээ онцлог юм.  Нийт жимс хүнсний ногооны 90 хувь нь Сэлэнгэ аймгийнх үлдсэн нь Дорнод, Өмнөговийнх байна. Өнгөрсөн 1 кг төмс 500 төгрөг хүртэл хямдарч байсан. Тэгвэл энэ жил зуны эхэн сард гантай байсны улмаас ургац муу гарч 1 кг нь 1000-1200 хооронд зарагдаж байна.  5 хиллээс дээш авбал хямдруулах боломжтой гэнэ. Ингээд өргөн хэрэглээний ногоо, жимсний 1 кг тус бүрийн үнэ ханштай танилцана уу.

Бууцай- 5000 төгрөг 

Хаш- 5000 төгрөг

Брокли 5000 төгрөг

Амтат чинжүү-5000 төгрөг

Улаан лооль-4000 төгрөг

Халуун чинжүү- 6000 төгрөг

Урт өргөст хэмх -3000 төгрөг

Богино өргөст хэмх -2000 төгрөг

Тарвас -1000-1500, Нэг шуудай-20.000 төгрөг

Байцаа - 1200-1500 төгрөг

Лууван - 1200-1500 төгрөг

Манжин -1500 төгрөг

Төмс- 1000-2000 төгрөг

Сонгино-1800 төгрөг

Яншуй боодол -1000 төгрөг

Хулуу- 2500 төгрөг

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай