Сөүлийн төвд байдаг "N Seoul Tower"-ын өнгө ямар учиртай вэ?

БНСУ-д жуулчид болон тус хотод амьдардаг иргэдийн цуглах дуртай газар бол "N Seoul Tower". Энэ цамхаг оройн цагаар олон янзаар гэрэлтдэг онцлогтой. Уг цамхагийг 1971 онд барьсан бөгөөд нийт 236 метр өндөртэй уг барилга Сөүлийн хамгийн өндөр барилгын жагсаалтад хоёрдугаарт ордог. 

Анх уг цамхаг Өмнөд Солонгосын телевиз, радиогийн долгион цацах зорилгоор баригдсан. Одоогоор KBS, MBC болон SBS телевизийн харьянд байдаг аж.

Тэгвэл уг цамхаг шөнө бүр өнгө нь өөрчлөгддөг нь ямар учиртай вэ?. Нууц нь энэ цамхагийн өнгөөр хотын агаарын бохирдлын хэмжээг мэдэж болох аж. Цэнхэр өнгөөр гэрэлтэж байвал агаарын бохирдолгүй, ногоон бол хэвийн, харин шар болвол муу, улаан өнгөтэй бол агаарын бохирдол ихтэй гэж ойлгож болно.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай