Terry Blackburn: Азийн шилдэг барилга шалгаруулах тэмцээнд "Монгол гэр" өрсөлдвөл өвөрмөц

Terry Blackburn: Азийн шилдэг барилга шалгаруулах тэмцээнд "Монгол гэр" өрсөлдвөл өвөрмөц

 

2016 оноос эхлэн зохиож буй "Шилдэг барилга шалгаруулах" тэмцээнд Монголын бүтээн байгуулагчид өрсөлддөг. "Азийн шилдэг барилга шалгаруулах тэмцээн"-д  оролцох зорилгоор  энэ жил болон өмнөх жилийн шалгарсан шилдгүүдээс дахин шалгаруулалт  2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн үдэш болох The PropertyGuru '' Asia  Property Awards 2017'' дээр орон сууц, худалдааны сегмент болон дизайны төрлөөр өрсөлдөнө.

Өнгөрсөн жилийн аваргууд оролцохоор бүртгүүлээд байгаа ч бусад нэр дэвших хүсэлтэй байгууллага бүрт  нээлттэй.

 Эцсийн шалгаруулалт  11 дугаар сарын 8-ны өдрийн үдэш болох the PropertyGuru "Asia Property Awards Grand Final'' болж, бүх бүс нутгаас ирсэн салбарын шилдгээр шалгарсан төлөөлөгч нартай Азийн 17 бүс нутгийн зах зээлээс ирсэн ололтыг хамтдаа тэмдэглэх юм. 

"М-ЖИ-Эл Интэрнэшнл" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Мөнхтөр " Хэвлэлийн хурлаа "Holiday Inn" буудалд зохиож байгаа нь учиртай. Энэ жилийн шилдэг зочид буудал номинацад уг констракшн шалгарсан юм" гэв.

 Өнгөрсөн жилий Шилдэг эрүүл мэндийн барилга:  "GRAND MED"

Шилдэг зочид буудал- "Shangrila"

Энэ жилийн шалгаруулалтад "River Garden" маш хүчтэй байж гурван шагнал зэрэг авсан.

Шилдэг ирээдүйн мига төслөөр НҮБИА буюу шинэ нисэх  онгоцны буудал энэ оны сүүлээр ашиглалтад орчих байх.

Шилдэг үндэсний дүр төрхөөр-" Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"

Шилдэг худалдааны төвөөр "E Mart" шалгарсан.  

Бүс нутгийн хамгийн том, нэр хүндтэй  шагнал гардуулах хөтөлбөрийн хүрээнд The PrepertyGuru "Asia Preoperty Awards" нь "Mongolia Property Awards" албан ёсны зохион байгуулагч "М Жи Эл Интернэшнл" ХХК компанитай хамтарч, Монголын дотоодын бүтээн байгуулагч болон тэдгээрийн ололт амжилтыг Азийн бүс нутгийн тавцанд таниулахаар ажиллаж байна.

Сингапурт Хар зангиа ёслолын арга хэмжээ болох бөгөөд Хонгконг, Макао, Тайланд зэрэг улсаас 400 орчим удирдах албан тушаалтнууд нэг дор цуглах юм.

Азийн шилдэг барилга шалгаруулах арга хэмжээний үүсгэн байгуулагч Terry Blackburn:  "Монголд чанар муутай барилгууд байдаг ч сүүлийн үед барьсан барилгууд өндөр зэрэглэлийн үнэлэхүйц төвшинд хийжээ. Тансаг зэрэглэлийн барилгуудаар дүүрэн хот байгааг харахад таатай байна. Азийн шилдэг барилга шалгаруулах энэ тэмцээнд Монгол  үндэсний гэр нэр дэвшиж болохыг үгүйсгэхгүй. Энэ бас тэмцээний маань өвөрмөц шийдэл болж болох юм" гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай