Жулиан Кадманы дурсгалд зориулсан хандивт 24 цагийн дотор 80 мянган евро цуглажээ

Испанийн Барселона хотод болсон аймшигт халдлагад өртөж, амиа алдсан Их Британи, Австралийн иргэн долоон настай Жулиан Кадман болон түүний ээж Жом Кадман нарын дурсгалд зориулсан хандивын үйл ажиллагаа "GoFundMe" цахим сайтаар явагджээ. 

Түүний ээж Жом нь одоог хүртэл ноцтой гэмтэлтэйгээр эмнэлэгт хэвтэж буй. Жом Филиппин гаралтай эмэгтэй аж.

Хохирогч ээж, хүү хоёр Австралид амьдардаг. Тэд нэгэн танилынхаа хуримд оролцохоор Испанид ирээд аймшигт явдлын золгүй хохирогчид болсон юм.

Тэдэнд зориулсан хандивыг өнгөрсөн ням гаригт нээсэн бөгөөд 15 цагийн дотор 80 мянган евро цугларчээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай