Чихэн дотроос нь амьд гүрвэл “баривчилжээ”

Чихэн дотроос нь амьд гүрвэл “баривчилжээ”

Хятадын Гуандун мужийн Гуанжоу хотын нэгэн иргэний чихнээс эмч амьд гүрвэл гаргаж авчээ. Шөнө чих нь эвгүйрхэж, толгой дотор нь ямар нэг юм гулсаад байгаа ч юм шиг мэдрэмж төрөхөд нь жоом орсон байх гэж бодсон аж. Гэтэл эмч сонсголын сувгаас нь хана, таазаар явдаг геккон хэмээх жижиг гүрвэл гаргаж ирсэн байна.

Уг гүрвэл сүүлгүй байгаад эмч, өвчтөн хоёр ихэд санаа зовжээ. Хэчнээн хайвч чихэн дотроос нь сүүл олоогүй бөгөөд уг гүрвэл байгалийн зохилдлогоор аюул тохиолдоход сүүлээ тасдаад зугтаасан бололтой гэж дүгнэн цаашид хор уршиг гарахгүй гэж тодорхойлсон гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай