Украинд Лениний 1320 хөшөөг буулгажээ

Украин улсад Зөвлөлтийн удирдагч асан Владимр Лениний 1320 хөшөөг буулгажээ. Тус улсын ерөнхийлөгч Петро Порошенко 2015 оны тавдугаар сард гаргасан шинэ хуулиар В.Лениний бүх хөшөө дурсгалыг нурааж, Зөвлөлтийн үед өгсөн гудамж, талбайн нэрийг өөрчлөх заалт оруулсан билээ.

 Украинд маш олон гудамж, талбайн нэрийг тус улсаас тодорсон баатруудын нэрээр нэрлэх болсон юм. Тодруулбал, Лениний гудамж гэж байсныг алдарт "Beatles" хамтлагийн дурсгалд зориулж, Жон Ленноны гудамж болгосон аж.

Украины үндэсний дурсгал, үнэт зүйлс хариуцсан газрын дарга Володмир Виатровичийн ярьснаар В.Лениний 1320 хөшөө, мөн ЗХУ-ын үед барьсан 1069 дурсгалыг бүгдийг нь нурааж, буулгасан гэж мэдэгдлээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай