МИАТ компанийнхан агаарын хөлөг угсарч эхэлжээ

МИАТ компанийнхан агаарын хөлөг угсарч эхэлжээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөл өчигдөр хуралдаж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын үзлэг шалгалтын бэлтгэл болон ТВС-2МС онгоцыг МИАТ компанийн засвар үйлчилгээний газарт угсрах, үйлдвэрлэх зардлын талаар хэлэлцжээ. Хурлаас шинээр угсарч буй ТВС-2МС онгоцонд тавих хөдөлгүүр, эд анги, шаардлагатай сэлбэг хэрэгслийг санхүүжүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тамирт даалгасан байна.

Түүнчлэн агаарын хөлгийг технологи, норм стандартын дагуу угсарч, шалгалтын нислэгт бэлэн болгож, инженер, техникийн ажилтан, нисгэх бүрэлдэхүүнийг бэлтгэхийг үүрэг болгосон аж. Уг агаарын хөлгийг хөдөө аж ахуй, онцгой байдал, эмнэлгийн хэрэгцээнд ашиглахаар угсарч буй гэнэ.

Зөвлөлийнхөн зөвхөн ТВС-2МС-ээр хязгаарлалгүй, жижиг оврын, хувийн хөлгүүдийг үйлчилгээнд нэвтрүүлж, засвар үйлчилгээний баазаа сайжруулахаас гадна аюулгүй байдлыг дээд зэргээр хангах ёстой гэдэгтэй санал нэгджээ. Мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас хийх үзлэг шалгалтын бэлтгэлийг сайтар хангаж, төлөвлөсөн ажлаа бүрэн биелүүлэхийг ИНЕГ-ын удирдлагуудад үүрэг болгосон байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай