Барселонад болсон халдлагын хамгийн залуу хохирогч

Өнгөрсөн долоо хоногт испаничуудыг төдийгүй буурал тивийг доргиосон үйл явдал бол Барселонад болсон халдлага. Алан хядагчид хүн ам их төвлөрсөн гол гудамжинд автомашинаар явган зорчигчид рүү халдсан юм. Үүний улмаас 14 хүн нас барсан бөгөөд тэдний хамгийн залуу нь долоон настай Их Британи-Австралийн иргэншилтэй Жулиан Кадман байжээ.

Тэрбээр халдлага болсон өдрөөс хойш сураггүй алга болсон юм. Тэр өдрөөс хойш бяцхан хүүг гэр бүлийнхэн нь сураглаж байсан ч нас барсан 13 хүний нэг болсныг албан ёсоор мэдэгдлээ.

Жулианыг алга болсны дараа буюу өнгөрсөн баасан гаригт Их Британийн ерөнхий сайд Тереса Мэй албан ёсоор мэдэгдэл хийж, Засгийн газраас түүнийг хайж олох ажилд тусалж дэмжихээ амласан билээ. 

Хохирогч Австралид амьдардаг ч аав болон эмээгийнхээ хамт Испанийг зорьсон юм. Хохирогчийн ээж Жумари Кадман мөн маш хүнд гэмтэл авч, эмнэлэгт эмчлүүлж буй. Тэд Испанид нэгэн гэр бүлийн хуримд уригдаж очоод золгүй явдлын хохирогч болжээ. 

Болсон үйл явдалтай холбоотойгоор Австралийн ерөнхий сайд Малколм Турнбулл эмгэнэл илэрхийлжээ. 

Одоогоор халдлагын улмаас 14 хүн нас барсан бөгөөд хохирогчдын хэн болохыг тогтоох ажил одоо ч үргэлжилж байна. Нас барсан хүмүүсийн нэг нь цагдаагийн ажилтан болохыг тогтоосон. Мөн 100 гаруй хүн гэмтэж, бэртсэнээс 53 нь одоог хүртэл эмнэлэгт хэвтэж буй. Тэднээс 13-ынх биеийн байдал сайнгүй байгаа аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай