Б.Обамагийн твиттерт тогтоосон дээд амжилтыг Д.Трамп эвдэхийг хүсвэл...

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама Чарлоттесвилл хотод болсон аймшигт үймээнтэй холбоотойгоор твиттер хуудсанд бичсэн пост тус цахим сайтын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Америкийн анхны өнгөт арьст ерөнхийлөгч ноён Обама Африкийн хамгийн агуу удирдагч нарын нэг Нелсон Манделагийн арьс өнгөний үзлийн эсрэг хэлсэн ишлэл олон лайк цуглуулсан амжилтаар твиттерт дээд амжилт тогтоосон.

Нийт 2.7 сая хүн лайк дарсаны дараа хэдийнэ дээд амжилтын эзэн болсон уг пост өдгөө 4.4 сая лайктай болжээ. Тэгвэл твиттерийн нэгэн хэрэглэгч одоогийн ерөнхийлөгч Доналд Трампад хачирхалтай зөвөлгөө өгчээ. Тэрбээр Б.Обамагийн твиттерийн дээд амжилтыг эвдэхийг хүсвэл Д.Трамп ердөө хоёр үг хэлэхэд л хангалттай гэсэн юм. 

Энэ санааг хуульч Андрю Уэйнштен гаргасан бөгөөд түүнийхээр Д.Трамп "Би огцорлоо" гэж хэлвэл дээд амжилт тогтооно гэж наргижээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай