Наснаасаа хөгшин харагдахыг хүсдэг тамирчин

Хүн бүр л хөгшрөхийг хүсдэггүй. Тэд наснаасаа илүү залуу харагдахын тулд их багагүй хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Польшийн нийслэл Варшав хотод амьдардаг бодибилдингийн тамирчин Павел Ладзиак бол тэднээс арай өөрөөр сэтгэдэг хүн. Энэ жил ердөө 35 настай боловч сахал, үсээ цагаанаар будуулж, яг л 60 настай хүн шиг харагдахыг хичээдэг нэгэн. Түүний энэ арга польш эрийг цахим од болгосон юм.  

Павел 16 настайгаасаа хойш бодибилдингээр хичээллэж, энэ спортын үнэнч дэмжигч, хорхойтон болжээ. Тэрбээр бэлтгэл хийж буйгаа, бас өөрийгөө хэрхэн өөрчлөгдөж байгааг үргэлж цахим хуудсандаа тавьдаг ч стилээ өөрчилж, үсээ цагаанаар будсаны дараа л дагагч олонтой болсон юм. Өдгөө түүний хувийн инстаграм хуудсанд 335 мянган дагагчтай болжээ. Павелын эхнэр Магда ч нөхрийнхөө шинэ засалтад сэтгэл хангалуун байдаг гэнэ.

Түүнчлэн Павелыг Италийн бизнесмэн Жианлука Ваччитай андуурдаг. Итали эр (зураг дээрх баруун талд) энэ жил 49 настай ч сайхан харагддаг гэнэ.

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай