300 зохиолчийг нэгтгэсэн зүйл тэдний "Сэтгэлийн байгаль"

300 зохиолчийг  нэгтгэсэн зүйл тэдний  "Сэтгэлийн байгаль"

Хөгжил нэрийн дор бид байгаль дэлхийгээсээ холдож, яруу тансаг  хэл соёлоо мартаж буй энэ үед нарийн сэрэл мэдрэхүйтэй зохиолчид учран золгосон сайхан хэрэг.  "Байгалийн оюун санаа ба Хүмүүний сэтгэлийн байгаль" хэмээх агуулгын дор  хүндэт зохиолч, уран бүтээлчид маань  нэгдэж  17-ны өдөр Төрийн ордонд илтгэл хэлэлцүүлсэн.

Төрийн ордонд болсон олон илтгэлийн хэлэлцүүлэн  шагнал хүртсэнээс:

Филиппиний нэрт найруулагч Кидлэт Тахимик "Амин чанараа нэгдэж эх болсон байгалиа аварцгаахад угуул соёлтой ард түмэн нэгдэх хэрэгтэй" илтгэл,

Зохион байгуулагч Г.Мэнд-Ооёо гуай "Яруу найраг ба байгалийн оюун санаа" сэдвээр илтгэл тавьж- "Алтан алх" шагнал

С.Дулам гуай- "Тэнгэр газрыг холбосон Монгол бөөгийн яруу найраг" сэдвээр тавьж "Утга зохиолын доктор" цол

Д.Цэдэв-  "Утга зохиолын доктор",  Д.Нямаа- "Гарамгай яруу найрагчаар", ӨМӨЗО-ны яруу найрагч Э.Болд- "Алтан алх " шагнал тус тус  хүртсэн.

Монгол улсын шинжлэх ухааны доктор профессор С.Дуламын  "Тэнгэр газрыг холбосон Монгол бөөгийн яруу найраг" гэж илтгэлийн агуулгаас:

Нэг хүний уй гашуунаас ертөнцийн уй гашуу үүсдэг ч байж магадгүй юм. Нэг хүний нулимсыг нэг хүний уйтгар гунигийг бид юу ч биш гэж бодон  хэвийн юм шиг ойлгох гээд байх шиг.  mail   Нэгэн  бяцхан хүүгийн нулимс, нэгэн бүсгүйн уйтгарлаж байгаа царай бол хүн төрөлхтөнд маш их хамаатай гэж мэдэрч ойлгож чадвал бид жинхэнэ яруу найрагч. Түүнийг хүлээж авахгүй байгаа бол үүнд эмзэглэхгүй байгаа бол чи эхлээд яруу найрагч биш дараа нь хүн биш.

Эдгээр илтгэлийг сонсон шагшсан гадаадын зохиолчид өөрсдийн эх хэл дээр орчуулж ном болгох хүсэлтээ илэрхийлсэн. Тун удахгүй илтгэлийг бүрэн эхээр  уншигч та бүхэндээ ч бас хүргэхээр зорьж байгаа бөгөөд энэ илтгэлээс  та нэгэн  бодгаль хүний уй гашуу хэрхэн байгаль ертөнцийн сүр хүч гамшиг болдог талаар хүний сэтгэлийн байгаль эргээд байгалийн оюун санаа сүр хүч,  тэр байтугай гамшиг болж нүүрлэдэг талаар мэдрэх болно. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай