ЗУРХАЙ: Үсээ засуулбал өлзийтэй сайн

Наймдугаар сарын 19-ний бямба гариг. Өнөөдөр Билгийн тооллын 27, Үл тохирох барилдлагатай шар бар өдөр. Өглөө нар 06.53 минутанд мандан, орой 21.59 минутанд жаргана.

Уг өдөр морь, нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд гахай, хулгана жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр хулгай дээрмийг дарах, хууль цааз батлах, хэрэглэх, эмнэг номхруулах, хот тосгоны суурь тавих, сүм дуганыг сэргээх, равнайлах, тойн хувраг болох, баруун урд зүгт ажил хөөцөлдөх зэрэг үйлнээ сайн. Эм найруулах, золиг гаргах, хүүхэд хөлд оруулах, гадагш явуулах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үсээ засуулбал өлзийтэй сайн. Нүд, өвдөг, хөлийн булчиндаа мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай