Монгол хүн анх удаа “Алтан алх” шагнал хүртлээ

Орон орны уран үгсийн мастерууд манай улсад чуулж, Дэлхийн яруу найргийн өдрүүдийг тэмдэглэж байгаа билээ. МЗЭ, ГХЯ, Дэлхийн яруу найргийн академи (ДЯНА), Монголын урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй их хурал өчигдөр Төрийн ордонд албан ёсоор эхэлсэн. “Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль” сэдвийн доор болж буй 37 дахь удаагийн хурлын үеэр Дэлхийн яруу найргийн академийн тэргүүн дээд шагнал “Алтан алх”-аар яруу найрагч, зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн энгэрийг мялаалаа.

Эл шагналыг Монгол хүн анх удаа хүртэж байгаа нь энэ. Шагнал гардуулах үеэр ДЯНА-ийн-хан “Нүүдэлчний яруу найргийг дэлхийд сурталчилж, дэлхийн яруу найргийн өдрүүдийг эх орондоо хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж буй зэрэг олон гавьяат үйлсийг харгалзан “Алтан алх” олгож байна” хэмээн онцолсон юм. Дэлхийн яруу найргийн академийн дэд ерөнхийлөгч Г.Мэнд-Ооёо өчигдөр “Яруу найраг, байгалийн оюун санаа” сэдвээр илтгэл тавьж, бусад орны үгийн шидтэнүүдтэй санал бодлоо хуваалцав. Сонирхуулахад, тэрбээр 2015 онд “Чингис хаан” одон хүртсэн билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай