Эмма Стоун хамгийн орлоготой жүжигчин

“Forbes” сэтгүүл Эмма Стоуныг дэлхийн хамгийн өндөр орлоготой жү­жигчнээр зарлажээ. “Ла-Ла Лэнд” киноны од 2017 онд 26 сая ам.долларын орлого ол­сон үзүүлэлтээр тус сэтгүүлээс гаргасан жагсаалтыг тэргүүлсэн байна. Түүний ард орсон, өдгөө 48 настай жүжигчин Жен­нифер Энистон 25.5 сая долларын орлого олжээ. Тэрбээр Э.Стоунаас ялгаатай нь кино прокатын орлогоос хувь авдаг тө­дийгүй “Emirates airlines”, “Smart water”, “Aveeno”, “Living рroof” зэрэг компанитай зар сурталчилгааны гэрээ байгуулан ажил­ладаг байна. “Найзууд” цуврал киноны од Женнифер Энистон хувьцааных нь то­дорхой хувийг эзэмшдэг “Living Proof” компанийг 2016 онд худалдсан аж. Гэх­дээ эндээс ямар ашиг олсон нь тодор­хойгүй байна.

Америкийн жүжигчин Женнифер Лоуренс өнгөрсөн онд 24 сая долларын орлоготой ажиллаж, гуравду­гаарт оржээ. Мелисса Маккарти 18 сая долларын орлого олж, дөрөвдүгээрт, виски сурталчилдаг Мила Кунис (15.5 сая доллар) тавдугаарт бичигджээ. “Forbes” сэтгүү­лийн үнэлгээгээр, дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 эмэгтэй жүжигчин 2016 оны зургадугаар сарын 1-нээс 2017 оны зурга­дугаар сарын 1-ний хооронд 172.5 сая дол­ларын орлого олсон аж. Энэ нь өнгөрсөн оны 205 сая долларын үзүүлэлтээс 16 ху­виар доогуур байгаа юм. “Ла-Ла Лэнд” киноны Миагийн дүрээр Эмма Стоунд АНУ-ын “Алтан бөмбөрцөг”, “Оскар”-ын шагнал хүртсэн юм. Үүнээс өмнө түүнийг “Birdman” кинонд бүтээсэн туслах дүрээр нь Америкийн кино академийн шагналд дэвшүүлж байжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай