“Солонгосын хойгт дайн дахин дэгдэхгүй”

“БНСУ, БНАСАУ хоорондын яриа хэ­лэлцээ сэргэх ёстой”. Төрийн тэр­гүүнээр ажилласан 100 дахь өдрөө тохиолдуулан хэвлэлийн бага хурал хийхдээ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ийн мэдэгдэв. “Яриа хэлэлцээгээ дахин эхлэх ёстой. Хүлээцтэй байх хэрэгтэй. Хэдэн арван жил тасарсан харилцааг сэргээхэд цаг хугацаа, ихээхэн хүчин чармайлт хэрэгтэй” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. 

БНСУ-ын зөвшөөрөлгүйгээр АНУ Умард Солонгост байлдааны ажиллагаа явуулахгүй гэдгийг Мүн Жэ Ин батлан хэлэв. “Солонгосын хойгт дахин хэзээ ч дайн дэгдэхгүй” хэмээн тэрбээр амласан байна. 

Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан дай­сагнасан мэдэгдэл хийснийг АНУ шийдвэр төгс гэдгийг харуулж, “БНАСАУ-д нэмж дарамт ша­халт үзүүлэхийг оролдсон хэрэг” гэж Өмнөд Солонгосын удирдагч тайлбарлалаа. 

“Солонгосын хойгт явуулах цэргийн аливаа ажиллагаагаа АНУ Өмнөд Солонгостой зөв­шилцөх ёстой. Вашингтон бидэнтэй урьдчилан зөвлөлдөнө гэдэгт итгэлтэй байна” гэж тэр­бээр нэмж хэлжээ. 

Түүхэн үйл явдлууд Өмнөд Солонгос, Япон хоорондын харилцааг хөгжүүлэх замд саад болох ёсгүйг Мүн Жэ Ин мөн тэмдэглэв. “Тиймээс бид түүхийн асуудалд түүх гэдэг утгаар хандаж, одоо болон ирээдүйн хамтын ажиллагаанаас салгах ёстой” гэдгийг онцол­жээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай