Д.Трампын шадар туслах 28 настай модель Хоп Хиксийн талаарх зургаан баримт

Цагаан ордны харилцаа холбооны даргаар 10 хоног ажилласан Энтони Скарамуччиг түр орлож буй 28 настай Хоп Хикс гэж хэн бэ, өмнө нь ямарч улс төрийн том алба хашиж байгаагүй, туршлага багатай бүсгүйд төрийн том албаа даатгах болсон бүсгүйн сонирхолтой зургаан баримтыг хүргэе. 

1. Иванка Трампын туслах

Трампын гэр бүлтэй танил болохоосоо өмнө Х.Хикс их сургуулиа төгсөөд 2012 оноос Нью Йорк хотод байдаг олон нийттэй харилцах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Hilzik Strategies" компанид ажиллах болжээ. Тус фирмийн чухал үйчлүүлэгчдийн нэг нь Иванка Трамп байжээ. Ингэж тэр тэрбумтны гэр бүлийг итгэлийг олсон юм.

2. Д.Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн штабт ажиллав

2015 оны эхээр Д.Трамп ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээ зарласан цагаас хойш Х.Хикс ирээдүйн төрийн тэргүүний сонгуулийн штабт ажиллах болжээ. Эхэн үедээ Хикс олон нийтэд нээлттэй байхаас үргэлж зугтдаг байв. Түүнээс "Washington Post" сонин ярилцлага авах санал тавьдаг ч татгалзсан. Хожим GQ сэтгүүлийн сэтгүүлч Оливиа Нуззи өнгөрсөн онд түүнтэй ярилцах санал тавьсан ч бас л татгалзсан гэнэ.

3. Өсвөр насандаа загвар өмсөгч байв

Х.Хикс өсвөр насандаа модель байсан юм. Тэрбээр багагүй амжилт гаргаж, алдарт Ральф Лаурены рекламд тоглосон төдийгүй "Gossip girl" сэтгүүлийн нүүрийг чимж байжээ. 

4. Түүний эцэг гайхалтай улс төрч

Хиксийнхэнийг удам дамжсан улс төрчид гэхэд болно. Эцэг Пол Хикс III нь Гринвич хотынхоо даргаар ажиллаж байсан нэгэн. Хотынхон нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг Пол Б.Хикс III-ын өдөрт хэмээн онцгойлон тэмдэглэдэг уламжлалтай. Түүний өвөө нь газрын тосны хямрал нүүрлэсэн 1970-аад оны үед "Texaco" компанийн олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байв.

5. Трампын туслахуудаас хамгийн өндөр цалинтай нь

Цагаан ордоны хэвлэлийн мэдээллээс үзэхэд ерөнхийлөгчийн туслахуудаас хамгийн өндөр цалинтай нь Х.Хикс гэнэ. Тэрбээр жилд 179 мянган "ногоон"-ы цалин авдаг бөгөөд ингэснээр Келлиуэн Конвэй, Стив Бэннон зэрэг туршлагатай туслахуудаас ч илүү цалин авч байв.

6. Итгэл найдвар

Сүүлийн гурван жил ерөнхийлөгчийн шадар туслахаар ажиллаж буй Х.Хиксийг ноён Д.Трамп "Итгэл найдвар" гэж хочилдог гэнэ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай