“Чингис хаан” ОУНБ-д “Код-3” зарлагдаж, “Бойнг-737” агаарын хөлөг техникийн буулт хийлээ

Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ-501 аялалын дугаартай “Бойнг-737” агаарын хөлөг өнөөдөр өглөө 08.01 цагт хөөрснөөс хойшхи 2 минутад аэродромд хийсэн үзлэгээр агаарын хөлгийн нэг дугуйд гэмтэл гарсныг тогтоосон болно. Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээллийг агаарын тээвэрлэгч МИАТ ХК-д болон, нисэх багт шуурхай мэдэгдсэнээр “Чингис хаан” ОУНБ-д техникийн буулт хийлээ. 

ИНЕГ-аас нөхцөл байдалтай холбогдуулан “Чингис хаан” ОУНБ-д “код-3” зарлаж агаарын хөлгийг газардах үед бэлэн байдлыг хангаж ажилласан гэдгээ мэдэгдлээ. Мөн “Код-3” цуцлагдаж нисэх буудлын үйл ажиллагаа одоо хэвийн үргэлжилж байгаа юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай