СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Цаг уурын байгууллагаас 2017 оны наймдугаар сарын 19-20, 22-нд ихэнх нутгаар, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэйг мэдээллээ.

Зуны амралт, аялал зугаалгын цаг дуусч, хичээл сургуулийн бэлтгэл ажил эхэлж байгаатай холбогдуулан хөдөө, орон нутгаас нийслэл хотыг зорих иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна.

Түүнчлэн ихэнх нутгаар усархаг бороо үргэлжлэн орж гол, мөрөн, нуурын  усны түвшин нэмэгдсэн байгаа тул иргэд, жолооч нар баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангах, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжилж аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна.

Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг анхааруулж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай