300 зохиолчдоос хэн онцгойрч 5 сая төгрөгийн эзэн болов

Дэлхийн яруу найргийн өдрүүд үргэлжилсээр.  Явуухулангийн цэцэрлэгт  яруу найрагчид чуулж  яруу уншлагаасаа Чингэлтэй дүүргийн оршин суугчдад сонордууллаа. Хөгжил дэвшихийн хэрээр  байгаль болон яруу найргаас холдсон энэ үед нарийн сэрэл мэдрэхүйтээ зохиолдын уулзалт дутагдаж байсан гэлтэй. 

"Данзанравжаа"  олон улсын яруу найргийн наадмын зохион байгуулагч Г.Мэнд-Ооёо гуай: 

"Яруу найргийн хур буусан энэхүү өдөр Явуухулангийн цэцэрлэгт ч хур бороотой наадам эхэллээ. Бид нар гараасай гэж хүссэн. Харин одоо нар ч гарлаа. Үүл ч замхарлаа" Бид нэгэн тэнгэрийн дор, нэгэн нарны доор учран золгож байгаадаа таатай байна" хэмээсэн. 

Зохиолчид өөр өөрийн эх хэлээр, өөр өөрийн өнгө аясаар шүлгээ уншиж байлаа. "Би Монгол цустайгаа одоо л мэдэр ч байна" гэх нэгэн байхад шүлгээ зүрх сэтгэлээсээ мэдэрч уран уншлагын гайхамшгийг үзүүлэх нэгэн ч байлаа. Шүлэг уншсаны дараа шүлгийн орчуулга давхар явж байсан юм. 

"Данзанравжаа" яруу найргийн наадамд бусдаасаа онцгойрч Д.Урианхай гуай, Кнут Өдигард нар  5 сая төгрөг шагнал хүртлээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай