Ялаас чөлөөлөгдсөн хүмүүс галт зэвсэг хулгайлжээ

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнтийн задгайд оршин суух иргэн Г-ийн гэрээс эд зүйл, нэг бус галт зэвсэг хулгайлсан хэрэг энэ сарын 11-нд гарчээ. Хэргийн мөрөөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Эрүү­гийн тасаг, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, НЦГ-ын Хулгайн гэмт хэ­рэгтэй тэмцэх хэлтсийнхэн шуурхай эрэн сурвалжилж, сэжигтэн Ж, Б нар үйлдсэнийг нь тогтоосон байна. 

Өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд зохицуулан 4000 гаруй хоригдлыг суллаж, зари­мынх нь ялыг хассан. Дээрх хоёр сэжигтэн тэдгээрийн тоонд багтан Онцгой дэглэмтэй хорих ангиас сул­лагдаад, дахин гэмт хэрэг үйлдсэн бай­жээ. Тэд айлаас хулгайлсан буунуудаа ашиглан гэмт хэрэг хийж болзошгүй байсан тул ЦЕГ-ын Тусгай ажил­лагааны газрынхан дайчлан баривчлах ажилд оролцсон гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай