МУИС сургалтын төлбөрөө нэмжээ

Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгддэг ч ямар үндэслэлтэй нь тодорхой бус байдаг. Энэ жил ч төлбөр нэмэгджээ. “БСШУС-ын сайд төрийн өмчит бүх их, дээд сургуулийн сургалтын төлбө­рийг нэмэхгүй байх үүрэг, чиг­лэлийг удирдлагуудад нь өгсөн. Их, дээд сургуулийн хичээлийн нэг багц цагийн төлбөр харилцан адилгүй. Нэг оюутан жилд хэч­нээн ч багц цагийн хичээл сон­гон суралцаж болох учраас судлах хичээлээс нь хамаарч, сургалтын төлбөр зөрүүтэй бай­даг. Кредитийн зөрүүг эцэг, эх­чүүд сургалтын төлбөр нэмэгд­лээ хэмээн ойлгодог. 

Төрийн өмчит их, дээд сур­гуулийн сургалтын төлбөр сүү­лийн хоёр жил нэмэгдээгүй. Ху­вийн сургуулиудад ч мөн адил чиглэл өгсөн ч бизнесийн зарч­мын дагуу уян хатан хандах нь тэдний дотоод асуудалд хамаар­даг” гэж БСШУСЯ-ныхан хэллээ. 

Уг мэдээллийн дагуу МУИС-д очиход, нэг багц цагийн төл­бөр өмнөх жилийнхээс нэмэгд­жээ. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2017 оны гурав­дугаар сарын 31-ний 06 тоот тог­тоолоор бакалаврын түвшний сургалтын төлбөрийн хэмжээг тогтоосон гэнэ. Зөвхөн I түвш­ний оюутны нэг кредит цагийн төлбөрийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Бизнесийн салбар сургууль 96.600-гаас 103.100, Шинжлэх ухааны сургууль 74.600-гаас 86.700 төгрөг болж нэмэгджээ. 

МУИС-ийн оюутан 2012-2013 оны хичээлийн жилээс сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж хэмээн нэг жилд 224.000 төгрөг төлдөг байсан бол энэ жилээс эхлэн суурь хураамж төлөхөөргүй болсон гэнэ. Тэгвэл ШУТИС-ийн сургалтын төлбөр нэмэгдсэн, эсэхийг нь лавлахад “Нэг багц цагийн дундаж үнэлгээ 61.813 төгрөг. Сүүлийн хоёр жил өөрчлөгдөөгүй” гэлээ.

Салбар сургууль тус бүрийн төлбөр харилцан адилгүй аж. Жишээ нь, Барилга, архитек­турын сургууль 62.875, Бизне­сийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль 66.250, Эрчим хүчний сургууль 64.375 төгрөг аж. 2015 онд тус сургуулийн нэг багц цагийн төлбөр 50.300 төгрөг байсан билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай