Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

Энхтайваны өргөн чөлөө зүүн 4 замаас баруун 4 зам хүртэл зүүн эргэлтийг хязгаарлах шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн долоон уулзвараар зүүн эргэхийг хориглосон юм. Уг шийдвэр хэрэгжиснээс хойшхи хоёр хоногийн үр дүнг Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлын үеэр Замын цагдаагийн албанаас танилцууллаа.

Замын цагдаагийн албаны дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбатын танилцуулснаар зүүн эргэхийг хязгаарласнаар уулзвараар тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал эрс буурчээ. Тухайлбал, зүүн 4 замын уулзвараар наймдугаар сарын 14-ний өдөр нэг цагт 6830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол наймдугаар сарын 15-ны өдөр цагт 7400 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Бусад уулзварын нэвтрэх чадвар хэрхэн сайжирсныг доор үзүүлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай