“Г.Доржзодов боловсруулсан төлөвлөгөөгөө бидэнд танилцуулсан”

“60 тэрбум”-ын гэх бичлэгийн нэг дүр болсон А.Ганбаатар өчигдөр мэдээлэл хийлээ. МАН-ын гишүүн, “Шинэ Монгол хаад” группийн эзэн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйн зөвлөх тэрбээр дээрх бичлэг цацагдсанаас хойш хууль, хяналтын байгууллагаар шалгуулсан тул хэвлэл, мэдээллийнхэнд хандах боломжгүй явснаа тайлбарлав. Тэр­бээр “60 тэрбум”-ын гэх бичлэгийг цацсан иргэн Г.Доржзодов өөрийн боловсруулсан стратеги, санхүүгийн схем, төлөвлөгөөг бидэнд санал бол­госон. 2016 оны сонгуулийн өмнө ОХУ, 2012 оны сонгуулиар АН энэхүү схемийг ашиглаж байсан хэмээн танилцуулсан. “Шинэ Монгол хаад” группийн байрны дөрвөн давхрын өрөөнд уулзаж, сонгуульд оролцох нийслэлийн МАН-ын хорооны төлөв­лөгөөг Г.Доржзодовынхтой хамтат­ган ярилцсан нь үнэн. Гэвч тэр уул­залтад байсан хүмүүсийн яриа бичлэгт байхгүй. Харин уулзалтад оролцоогүй хүмүүсийн дуу хоолойг эвлүүлэг­тээ оруулсан. Уулзалтад нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, иргэн Г.Доржзодов болон миний бие байсан. Энэ үеэр 60 тэрбум төгрөгийн талаар яриагүйг У.Хүрэлсүх сайд, Л.Оюун-Эрдэнэ ги­шүүн нар яагаад ярихгүй байгаа нь сонин. Намынх нь нэр хүндэд халд­сан худал мэдээлэл цацагдсан бай­хад тэд яагаад дуугарахгүй суугааг гайхаж байна. Үүнээс 10 хоногийн дараа Г.Доржзодов бүр нарийвчил­сан төлөвлөгөө танилцуулсан. Би нэг ч удаа төрийн албанд ажиллаж үзээгүй, санхүүгийн өндөр мэдлэг­гүй учраас ойлгоогүй ч тухайн үед тоглоом болгон ярьсан зүйл бий. Тэ­гэхэд Г.Доржзодов бид хоёр хоёулх­наа уулзсан. Зөвхөн бид хоёрын дунд өрнөсөн яриан дунд эвлүү­лэг оруулсан. Олон ч уулзалтад Г.Доржзодов хамт байсан. Тэр болго­ны бичлэгийг эвлүүлэн тарааж байна. Нөгөө талаас миний дуу хоолойг ямар ч хэлбэрээр дуурайх боломжтой. Г.Доржзодовын танилцуулсан схе­мийг сонссон хүн буруудаж байгаа бол тухайн өдөр хамт байсан У.Хүрэлсүх сайд, Л.Оюун-Эрдэнэ гишүүн, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарт ч эл хэрэг хамаатай. Тухайн өдөр бид­ний уулзсаныг нотлох гэрэл зураг, өөр баримт бий” гээд хуулийн бай­гууллагын шалгалт дууссаны да­раа тодорхой баримт дэлгэхээ хэл­сэн. Тэрбээр Ц.Сандуй, У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын хамт авахуулсан зургуудыг үзүүлсэн юм.

Түүний өмгөөлөгч Ц.Энхтайван “60 тэрбум”-ын гэх бичлэгийг эв­лүүлэг болохыг тогтоосон байхад ир­гэн А.Ганбаатарын нэр хүндэд халдсан гэж үзэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан талаар мэдээлсэн. Уг гомд­лын дагуу зургадугаар сарын 2-нд “Эх сурвалж нь тодорхойгүй эвлүү­лэг хийсэн материалыг олон ний­тийн мэдээллийн хэрэгслээр тарааж, А.Ганбаатарын нэр хүндэд халдсан” хэмээн шүүхээс шийдвэрлэсэн гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай