“Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийг сонгох хугацаа ахархан юм”

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Дундговь аймагт үр­гэлжлэв. Цагаандэлгэр, Говь-Уг­таал суманд болсон хэлэлцүүлэгт Дэрэн, Дэлгэрцогт сумын иргэд оролцож, санал хүсэлтээ илэрхийл­лээ. Хэлэлцүүлгийн үеэр иргэд олон намын тогтолцоо орон нутагт тохирохгүй байгааг ихэд шүүмжилж, Үндсэн хуульд намын тоог тодорхой оруулж өгөхийг хүссэн. Сайнцагаан сумын иргэн М.Цогзолмаа “Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангасан зүйл, заалтыг Үндсэн хуульд оруулахыг дэмжиж байна. Ингэснээр төрийн тогтвортой үйл ажиллагаа ал­дагдахгүй, сонгуулийн дараа албан хаагчдыг олноор нь халдаг байдал эцэслэнэ” гэсэн бол Говь-Угтаал су­мын иргэн Б.Доржсүмбэр “Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийгмийн дэвшил, захиалга ч гэж хэлж болно. Өнөөдөр шүүмжлэлтэй хандаж буй олон асуудалд тулгуурлан төсөл боловсруулсан байх. Ерөнхий сайдыг УИХ, сайд нараа Засгийн газрын тэргүүн томилох, Ерөнхий сайдыг огцруулахад УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгийн санал авах зэрэг нь гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх талтай ч парламентыг эмзэг болгочих вий. Жишээ нь, төсвийг УИХ зөвхөн ёсчлон баталснаар нэг улсын төсвийг 10 гаруй сайд л дур мэдэн батлахаар харагдаж байна. Үндсэн чиг үүргийн яамны тоог нэмж байгаа нь зөв. Ха­рин үндсэн чиглэлийн яамыг толгой­лох сайд “давхар дээл”-тэй байж бо­лохоор шууд тусгах саналтай байна” гэв.

Говь-Угтаал сумын иргэн Д.Амга­лан “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүү­дийг сонгох хугацаа ахархан байна. Дөрвөн жилийн хугацаа “Хэлд орох” төдий юм. Газар нутгийн хил заагийг Үндсэн хуульд тодорхой оруулах нь зүйтэй” хэмээсэн. Энэ өдөр Булган аймагт хэлэлцүү­лэг үргэлжилж, Увс аймгийнх өндөр­ лөлөө.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай