Үтрээгүй эмэгтэй хандивын данс нээжээ

Энэ жил 22 настай Кайли Моатс тун ховор эмгэгтэй нэгэн. Тэрбээр төрөлхийн Майер Рокитански Кустер Хаусерийн синдромтой. Ийм төрлийн эмгэгтэй хүн төрөлхийн үтрээгүй байдаг гэсэн үг. Моатс гэр бүлийнхээ хамт Аризона мужийн Гилберт хотод амьдардаг бөгөөд хэзээ ч хүүхэд төрүүлэх боломжгүй юм. Моатс ийм эмгэгтэй гэдгээ 18 хүртлээ огт мэдээгүй юм. Ийм насанд хүрсэн хойноо эмчид үзүүлж, дараа нь умай болон умайн хүзүү, үтрээгүй гэдгээ мэдэж авчээ.

Тэрбээр энэ талаараа "Barcroft TV"-д өгсөн ярилцлагадаа дурдаж, хүүхэд төрүүлэх чадваргүй учраас өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдэрдэггүй хэмээн ярьж байв. 

Тэгвэл Моатс амьдралд бууж өгөхгүй байхаар шийджээ. Тэрбээр хандивын цахим сайт "GoFundMe"-д хандаж, хагалгаанд орох мөнгөн тусламж үзүүлэхийг хүссэн байна. Моатс хагалгаанд орохын тулд 15 мянган ам.доллар хэрэгтэй аж. Амь насанд нь аюултай хагалгаа учраас эрүүл мэндийн даатгалын компани түүний хагалгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэнэ. Одоогоор түүний хандивын дансанд 3445 ам.доллар цугларчээ. Хэрвээ хандивт шаардлагатай мөнгө босговол Моатс Атланта хотод хагалгаанд орохоор төлөвлөж байгаа юм.

Кайли Моатс бас найз залуутай. Түүний хайртай залууг Робби Лиммер гэдэг бөгөөд цуг нэг их сургуульд суралцдаг аж. Найз залуутай болсноор түүний амьдралд итгэх итгэл нь эрс нэмэгдэж, бэлгийн харилцаанд орохыг хүсэж байгаа тул ийм хагалгаанд орохоор болжээ. Тэрбээр магадгүй хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүй. Гэхдээ тээгч эх ашиглаж, өөрийн хүүхэдтэй болох боломжтой юм.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай