Утаагүй, байгальд ээлтэй дэвшилтэт технологиудтай танилц

Утаагүй, байгальд ээлтэй дэвшилтэт технологиудтай танилц

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй ‘’Утааны эсрэг хамтдаа’’ үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ. Уг арга хэмжээний нээлтэд Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон дүүргийн Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү нар оролцсон юм. Үзэсгэлэн худалдаа нь нийслэлийн хэмжээнд ‘’Агаар, орчны бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөө’’-ний хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэрэгслийг иргэдэд мэдээлэх зорилготой юм.

    Тодруулбал уг үзэсгэлэн худалдааны үеэр, цахилгаан бага зарцуулах таазны халаагуур, зурган халаалт, шалны халаалт, гуурсан болон хальсан халаалт мөн байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий зуух, нүүрс цэвэршүүлэгч уусмал зэрэг бүтээгдэхүүнийг танилцуулж, мэдээлэл өгч байгаа бөгөөд иргэд сонирхсон зарим бараа, бүтээгдэхүүнээ банкны лизингээр авах боломжтой аж.

 

Энэхүү үзэсгэлэн худалдаа Баянзүрх дүүргийн 2-р хороо ‘’Шинэ айл’’ барилгын материалын төвд энэ сарын 20-ыг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж байгууллагуудтай нээлттэй танилцаж мэдээлэл авах боломжтой.

Үзэсгэлэн худалдаанд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон зарж борлуулдаг 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, ‘’Хос цамхаг’’ ХХК оролцсон.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай