60 тэрбумын схемийг боловсруулсан хүн нь сонсож суусан хүмүүсийг буруутан болгох гээд байна.

60 тэрбумын схемийг боловсруулсан хүн нь сонсож суусан хүмүүсийг буруутан болгох гээд байна.

А.Ганбаатар 60 тэрбум-ын бичлэгийн  талаар хэвлэлийн хурал хийлээ.

"Өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагын зөвлөсний дагуу хэвлэлд хандах боломжгүй байлаа. Г.Доржзодов МАН-н төрийн албыг наймаалах замаар 60 тэрбум төгрөг босгох өөрийн хийж ирсэн намын стратеги төлөвлөгөө, санхүүгийн схемийг санал болгож байсан

Бид танилцуулгыг нь сонсож байсан нь үнэн. Сүүлдээ өөрийнхөө хийсэн юмыг биднийг хийсэн болгоод байна. Тэгээд тэр бичлэгүүдийг бүгдийг эвлүүлээд, ийм бичлэг хийсэн байна.

Би энийг өнөөдөр бодит үнэнээр нь хэлье. Энэ уулзалт Шинэ Монгол хаадууд группын дөрвөн давхарт болсон. Уулзалтын зорилго нь Нийслэлийн МАН-ын хороо 2016 уулах тухайг намын удирдлагууддаа танилцуулах зоны сонгуульд хэрхэн яаж бэлдэх үү, яаж ажиллах уу? олон нийтийн дунд ямар ажиллагааг зохион байгуулах талаар хэлэлцэх зорилготой байсан. Уулзалтанд  Ц.Сундуй, одоогоон Шадарсайд У.Хүрэлсүх, Генесик Амарбаясгалан, УИХ-жын гишүүн Оюун-Эрдэнэ, Г.Доржзодов болон миний бие байсан.  Гэхдээ Доржзодовын ярьж байгаа шиг зүйл болоогүй. Зүгээр сонссон хүн нь буруутан болчихдог юм бол буруутай их олон гарч ирэх нь ээ.

Өнөөдөр намайг энэ схемийг хийсэн, боловсруулсан, гэж яриад байгаа. Гэтэл  Доржзодов өөрөө үүнийг гардан гүйцэтгэчхээд би ийм хийж чадахгүй гээд байх юм. Санхүүгийн тал дээр ямар хүн бэ гэдгийг түүний CV-нээс харж болно. Ний нуугүй хэлэхэд би нэг ч удаа төрийн байгууллагад ажиллаж үзээгүй.  Доржзодов гэдэг хүн энэ уулзалтаас 10-аад хоногийн дараа надтай уулзаад санхүүгийн схемийг бүр нарийвчлаад бэлдсэнээ танилцуулж байсан. Би санхүүгийн өндөр мэдлэгтэй хүн биш, ойлгоогүй. Түүнийг хараад тоглоод ингэвэл тийм мөнгө босговол алах юм байна шүү дээ гэж ярьж байсан зүйл бий" гэлээ. 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

Илгээх

Энэ тухай