Австралийн сенатын гишүүн парламентийн хуралдаа гивлүүртэй иржээ

Австралийн нэг үндэстэн намын тэргүүлэгч, сенатын гишүүн Паулин Хэнсон парламентийн хуралдаа ислам үндэстний хувцас өмсөж иржээ. Австрали улсад эмэгтэй хүн нүүрээ халхалсан гивлүүртэй буюу ислам үндэстний хувцас өмсөхийг бүр мөсөн хориглох хуулийн заалтыг хэлэлцэж байх үеэр улс төрч эмэгтэй ийм хувцас өмссөн нь дуулиан тарив. Австралийн Засгийн газар исламын энэ хувцасыг "харгис" хэмээн үзэж, тус бүс нутагт хориглохоор зэхэж буй. Харин энэ шийдвэрийг Куэйнслэнд дүүргээс сонгогдсон сенатын гишүүн эмэгтэй санаачилсан юм.

Австраличууд алан хядах ажиллагааны эсрэг байгаа. Тиймээс гэрлэсэн эмэгтэй хүн бүх насаараа гивлүүр зүүж, нүүрээ нуудаг, тэдний эрхийг боогдуулдаг энэ харгис ёсыг өөрсдийн газар нутгаасаа арчих хэрэгтэй. гэж сенатын гишүүн мэдэгдсэн юм.

Түүний үзэж буйгаар исламын шашинтнуудын энэ харгис ёс барууны орнуудад байх ёсгүй, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн зүйл аж. Австрали улсад исламын шашин шүтдэг ойролцоогоор 500 мянган иргэн бий.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай