АН: Хувийн сургууль, цэцэрлэгүүдийн төлбөрийг хуулиар зохицуулах ёстой

АН: Хувийн сургууль, цэцэрлэгүүдийн төлбөрийг хуулиар зохицуулах ёстой

АН-ын бүлэг өнгөрөгч даваа гаригт хуралдаж, зарим сайд нараас өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл сонссон. Тус хуралдааны талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан нар өчигдөр мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төрийн нэгдсэн бодлого дутагдаж буйгаас боловсролын салбарын өдөр тутмын үйл ажиллагаа хүндэрсэн. Ердөө л материал, техникээр хангадаг яамтай болчихоод байна” гээд цаашид тус салбарын эрх зүйн орчинг сайжруулах хэрэгтэй хэмээн санал нэгдсэнээ дуулгав. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө оюутны төлбөрийг нэмэхгүй байхаар амлаж, шийдвэрлэсэндээ хүрэхийг сануулж, хувийн сургууль, цэцэрлэгүүдийн төлбөрийг хуулиар зохицуулах ёстой гэж үзжээ.

Эрчим хүчний салбарын тухайд дутагдлыг хэрхэн нөхөх, шинээр ямар эх үүсвэр байгуулах талаар мэдээлэл өгөхийг салбарын сайдаас шаардсан бол хөдөө аж ахуйн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлд бодитой, ажил хэрэгч хандахыг анхааруулжээ. Өвс, хадлангийн нөөц бүрдүүлэхтэй холбоотойгоор шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг УИХ-ын ээлжит бус чуулган зарлан яаралтай шийдвэрлэх ёстой хэмээн тус бүлгийнхэн санал нэгдсэн байна. Тус бүлгийн дэд дарга Ж.Батзандан ээлжит бус чуулган зарлах шаардлагын хариуг эрх баригчид өгөөгүй байгааг дурдаад, дахин шаардлага хүргүүлэхээ мэдэгдсэн. Түүнчлэн валютын ханш өсөж буй шалтгааныг тодорхойлж, танилцуулахыг Монголбанк, Сангийн яаманд үүрэг болгов.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай