Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана

8 дугаар сарын 17-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 229 дахь өдөр бөгөөд он дуусахад 136 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 26 хэмийн дулаан бол шөнөдөө 14 градус дулаан байх нь ээ. Өдөртөө бага зэргийн бороо орох гэнэ.
  3. Билгийн тооллын 25, долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нүд бүрэлзэн улцайх гэнэ. Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2448.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.30, юань 366.30, вон 2.13 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. "Багшийн Цалинг Нэмэгдүүлэх" түр хороо 12.00 цагаас MN-мэдээллийн төвд ЗГ болон холбогдох байгууллагуудад "Багшийн Цалинг Нэмэгдүүлэх" шаардлагыг хүргүүлж цаашид авах арга хэмжээ болон нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
  2. БЗД-н хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ айл” худалдааны төвд “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. 
  3. Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан МҮЭ-ийн байгууллагын 100 жилийн түүхийг харуулсан “Монголын Үйлдвэрчний эвлэл-100 жил” үзэсгэлэн 11.00 цагаас МҮЭСТО-д нээлтээ хийнэ. 
  4. 13.00 цагаас МҮЭ-ийн холбооны шагнал гардуулах болох “МҮЭ-ийн хөдөлгөөний түүх”, “Алтан ном”-ын нээлтийн үйл ажиллагаа МҮЭ-ийн холбооны төв байранд болно.
  5. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг 11.00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордонд төвийн хороод буюу 1, 2, 3 дугаар хорооны иргэдийн дунд зохион байгуулагдана.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1971 оны энэ өдөр сүмогийн 39 дэх ёкозүна Маэдаяма Эйгоро таалал төгсчээ.
  2. Өнөөдөр Болив улсын Далбааны өдөр тохиож байна.
  3. Мөн өнөөдөр Колумба улсад Инженерүүдийн баярын өдөр тохиож байна.
  4. 2015 онд Тайландын Бангкок хотод "Erawan Shrine" хэмээх сүмийн ойролцоо бөмбөг дэлбэрч, 19 хүн нас барж, 123 гаруй хүн шархаджээ.
  5. 2008 онд Америкийн усан сэлэлтийн тамирчин Michael Phelps ганц олимпоос 8 алтан медаль хүртсэн анхны тамирчин болжээ.
  6. 1999 онд Турк улсад 7.4 баллын хүчтэй газар хөдөлж, 17 мянга гаруй хүн амиа алдаж, 44 мянган хүн гэмтэж бэртжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай