ЗУРХАЙ: Өнөөдөр Сахиусны буулттай өдөр

Наймдугаар сарын 17. Пүрэв гариг. Билгийн тооллын 25. Хотол чуулган барилдлагатай улаан хулгана өдөр. Өглөө нар 06.50 минутанд мандан, орой 21.02 минутанд жаргана.

Уг өдөр бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр арилжаа наймаа хийх, хуримтлалын сан байгуулах, үнэт эдлэл худалдан авах, өр зээл авах, зар сурталчилгаа явуулах, шинэ санаа, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлэх зэрэг бусдыг өөртөө эрхшээх үйл болон дэлгэрүүлэх үйлийг эхлүүлэх, хүүхэд үрчлэн авах, гараг од тахих, төмрийн үйл хийх, урлан бүтээх үйлд сайн. Мэргэ төлөг тавих, морь уралдуулах, үхэгсдийн үйл үйлдэх зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Сахиусны буулттай өдөр. Үсээ засуулбал нүд бүрэлзэнэ. Ам, хөлийн таваг, тахимдаа мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай