Филиппиний цагдаагийнхан нэг шөнийн дотор хар тамхины хэрэгт холбогдсон 32 хүнийг хөнөөжээ

Филиппиний цагдаагийнхан нэг шөнийн дотор хар тамхины хэрэгт холбогдсон 32 хүнийг хөнөөжээ

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте улс орондоо байгаа хар тамхины бүлэглэлүүдтэй дайн зарлаж, өршөөлгүй хандах болсон билээ. Тэгвэл тус улсын цагдаагийнхан нийслэл Манила хотын ойролцоо нэг шөнийн дотор хар тамхины хэрэгт холбогдсон 32 хүнийг хөнөөжээ. Хэдийгээр төрийн тэргүүн нь хар тамхины эсрэг дайн зарлаад багагүй хугацаа өнгөрсөн, энэ нь дайн тийм ч шинэ мэдээлэл биш боловч урьд өмнө нь ийм олноор нь хөнөөсөн тохиолдол гарч байгаагүй юм. 

Цагдаагийн ахлах ажилтан Ромео Караматын ярьснаар хууль сахиулагчид нэг шөнийн дотор хар тамхичдын эсрэг 67 үйл ажиллагаа явуулж, баривчилгааны үеэр эсэргүүцсэн 30 гаруй хүний амь эрсдэж, 109 сэжигтнийг баривчилжээ. Уг ажиллагааг 3.29 сая хүн амтай Булакан мужид хийсэн бөгөөд энд хар тамхины ихэнх наймаачдыг баривчилж, сэжигтнүүдийн эсрэг чанга арга хэмжээ авч байгаа юм. Тэд баривчилгааны үеэр 200 грам метапетамин мансууруулах бодис болон 700 грам мариухан, галт зэвсгийн хамт хураажээ.

Ерөнхийлөгч Дутерте өнгөрсөн оны долдугаар сарын 26-нд албан үүргээ гүйцэтгэж эхлэснээс хойш хар тамхины дайныг эхлүүлсэн. Цагдаагийнхантай буудалцаж амиа алдсан сэжигтнүүдийн тоо 3000 хол давсан юм. Түүнчлэн 2000 гаруй хүн янз бүрийн байдлаар бусдын гарт амиа алдсан тооцоо бий.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай